НАСА энэ оны зургадугаар сард эхэлсэн ажлынхаа үр дүнд шинэчлэгдсэн стерео даралтат камераар нарны бүтэн зургийг авсан байна.
Friday, March 25, 2011
Алдартнуудын ДНК-тай сансарт нисчээ
Оросын "Союз ТМА-13" сансрын хөлөг Казахстаны Байконураас хөөрчээ. Хөлөг хоёр хоногийн дараа олон улсын экипажид холбогдоно. Оросын сансрын нисэгч Юрий Лончаков, НАСА-гийн нисэгч Майкл Финк болон Америкийн жуулчин нисэгч
Сарны хэвлийд халуун хайлмаг цөм байдгийг тогтоожээ
Манай гарагийн цорын ганц дагуул болох сар нь цөмтэй бөгөөд түүнийг нь шингэн давхарга хүрээлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Энэ нь сар болон манай гараг хэрхэн бүрэлдэн тогтсоныг ойлгоход тус дөхөм болно гэж «Science» сэтгүүлд нийтлэгдсэн судлаачдын нийтлэлд дурдсан байна.
Thursday, March 17, 2011
Орчлон ертөнц
Гаригуудын шинж чанар
Дэлхийтэй төстэй гаригууд
Буд, сугар, ангарагийг дэлхийтэй төстэй буюу дэлхийн бүлгийн гарагууд гэнэ. Эдгээрт бусад гарагаас ялгарах хоорондоо төстэй талууд их байгаа хэдий ч өөр хоорондоо бас олон шинж чанараар ялгаатай.
Од
Од гэдэг нь плазмаас тогтох гэрэлтэгч, цул бөмбөлөг юм. Нар нь Дэлхийд хамгийн ойр орших од бөгөөд Дэлхийн энергийн гол үүсгүүр болно. Харин бусад одыг шөнө харах боломжтой. Од нь түүний цөмд явагдаж буй цөмийн нэгдэх урвалаас (устөрөгч гели рүү хувирах) ялгарч буй энергиэс шалтгаалан гэрэлтдэг байна. Устөрөгч ба гелигээс хүнд элементүүд бараг бүгд оддын цөмд явагдах энэхүү урвалын үр дүнд үүссэн болно.
Сар
Хүмүүс сарыг эртнээс мэддэг байсан. Тэнгэрт нарны дараа орох гэрэлтэй объект. Гэвч сар өөрөө гэрэл цацруулдаггүй зөвхөн нарнаас туссан гэрлийг ойлгож гэрэлтдэг.
Нар
Нар -Латин: Sol нь нарны аймгийн төв од бөгөөд нарны аймгийн нийт массын 99.8%-г эзлэнэ. Нарнаас ирэх энерги нь дэлхий дээрхи бүх амьд бодисыг тэтгэх ба фотосинтез болон дэлхийн цаг уур, уур амьсгалд голлох үүрэг гүйцэтгэнэ.
Галактик
Галактик (грек: galakt-, "сүү" гэсэн утгатай) буюу Тэнгэрийн заадас, Оддын аймаг нь хоорондоо харилцан үйлчлэлцэж, нэг нэгэндээ физик нөлөө үзүүлдэг одод, оддын бөөгнөрөл, тэдгээрийн оршин буй орчинг хэлнэ. Галактикууд нь 10 саяаас 1 тэрбум хүртэлх тооны ододтой байж болно.
Subscribe to:
Posts (Atom)