мэдлэгт дусал нэмэр

Матрын цус ДОХ-ыг устгах шидтэй гэв

Австралийн эрдэмтэд матрын цус ХДХВ/ДОХ-ын вирусыг идэвхгvй болгодгийг судалгаагаар тогтоожээ. Судалгааны багийн ахлагч доктор Адам Бриттон энэ талаар мэдээлэл хийхдээ матрын цус БЗХӨ-ийг устгах чадвартай хэмээн онцолсон байна. Матрын цусны эд эс өвчний вирусыг хэрхэн устгадаг вэ гэсэн сэтгvvлчдийн асуултад тэрбээр "Энэ амьтны дархлаа онцгой хvчтэй. Иймээс матарт ХДХВ/ДОХ-ын вирусыг халдаахад  євчилдєггvй байна. Вирус богино хугацаанд устаж идэвхгvйждэг" хэмээн хариулжээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------------------

Цусны шинжилгээгээр хавдрын эсийн тоог тодорхойлно


АНУ-ын Бостон хотын эрдэмтэд хорт хавдрын эмчилгээнд «хувьсгал» гаргаж ч магадгүй шинэ арга нээсэн байна. Тэр нь цусны шинжилгээ авах цоо шинэ технологи юм.
Уг аргын үндсэн зарчим нь гэвэл, цусны шинжилгээ авахдаа цусны дээжийг наалдуулагч цавуулаг бодис бүхий бичил чипээр урсгахад зөвхөн хавдрын эсүүд л уг чипэнд наалдаж үлдэх бөгөөд харин эрүүл эсүүд торолгүй цааш гарах ажээ. Хорт хавдар томрох үед түүний эсүүд цус руу ордог бөгөөд уг аргыг хэрэглэснээр хэдэн тэрбум эрүүл эсүүд дотор байгаа хавдрын ганцхан ширхэг эсийг ч гэсэн олж тодорхойлох боломжтой болж байгаа юм. Ийнхүү хавдрын эс болон түүний төрөл, тоог нь тодорхойлсноор эмч нар тухайн өвчтнийг эмчлэх явц хэр үр дүнтэй байгааг хянаж чадах болно.
Гэхдээ уг арга нь эмч нарын дунд маргаан үүсгээд байгаа ажээ. Хөхний хорт хавдар судлагч, доктор Сюзан Лав хэлэхдээ, « хүн бүхний биед хорт хавдрын эс заавал байдаг боловч тэр бүр өвчин, хавдар үүсгээд байдаггүй, тэгэхээр энэхүү аргыг хэрэглэх явцад эдгээр ямар ч асуудал үүсгэдэггүй « унтаа эсүүдийг» сэрээчих вий хэмээн болгоомжилж байна» гэжээ. Тэгэхээр цусны шинжилгээ авах уг технологийг хавдар тусаагүй эрүүл хүмүүст зориулан боловсруулж болох уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Уг аргыг бараг таван жилийн хугацаанд турших ажээ