Манай гарагийн цорын ганц дагуул болох сар нь цөмтэй бөгөөд түүнийг нь шингэн давхарга хүрээлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Энэ нь сар болон манай гараг хэрхэн бүрэлдэн тогтсоныг ойлгоход тус дөхөм болно гэж «Science» сэтгүүлд нийтлэгдсэн судлаачдын нийтлэлд дурдсан байна.
НАСА агентлагийн сансрын нислэгийн Маршалл төвийн судлаач Рени Вебер болон Францын Тулуза хотын их сургуулийн эрдэмтэн Рафаэль Гарсиа нар 1970-аад оны дундуур цуглуулсан сарны гадаргуугийн газар хөдлөлтийн бичлэгүүдэд дахин судалгаа хийжээ.
Судалгааныхаа явцад, тэд тооцооллын шинэ арга болон сүүлийн 40 жилд мэдэгдэхүйц өөрчлөгдсөн сарны гадарга дахь газар хөдлөлтийн судалгааны өгөгдлүүдийг орчин үеийн арга ашиглан задлан шинжилсний үндсэн дээр дээрх дүгнэлтэд хүрсэн байна.
хэвлийдээ халуун хайлмаг металл Саран дээр байрлуулсан мэдрэмтгий төхөөрөмж нь газар хөдлөлтийн өчүүхэн бага долгионыг ч болов бүртгэж чаддаг ажээ. Тэнд дэлхий дээрхийг бодвол газар хөдлөлт маш ховор болдог байна. Түүнээс гадна сансрын жижиг биетүүдтэй мөргөлдсөний улмаас үүссэн сарны тогоонууд нь түүний уулархаг бүсүүдэд болсон газар хөдлөлтийн хэлбэлзлэлүүдийг тодорхойлоход саад болдог байсан юм.
Харин Вебер, Гарсия нар газар хөдлөлтийн янз бүрийн долгионыг дахин судалж, эдгээр хүчин зүйлүүдийг тооцоолсны үндсэн дээр сар нь дэлхийн нэгэн адил өөрийн гэсэн хайлмаг цөмтэй болохыг тогтоосон байна. Энэхүү цөм нь 330-360 орчим километр голчтой бөгөөд уг цөм нь төмрөөс тогтсон 240 орчим километр голч бүхий дотоод цөмтэй ажээ.

No comments:
Post a Comment