НАСА энэ оны зургадугаар сард эхэлсэн ажлынхаа үр дүнд шинэчлэгдсэн стерео даралтат камераар нарны бүтэн зургийг авсан байна. Үүний ачаар судлаачид нарны бүтцийг илүү ойроос судлах боломж олдсон аж.
Судлаачид өндөр нягтаршилтай гэрэл зургийн аппаратаар дэлхийн зүүн өмнөөс нар тусах агшинд зургийг нь бүтэн хэмжээгээр авсан аж. Одон орон судлаач Анжелос Воурлидас “Зөвхөн эхний зурагт бүх анхаарлаа хандуулж байлаа. Гэсэн ч бид гайхалтай гурван зургийг хальсанд буулгаж чадсандаа баяртай байна” гэжээ.
Нарны зургийг авсан уг аппаратыг “Хаук Аеэд” буюу “Харцагын нүд” хэмээн нэрлэдэг юм байна. НАСА нарыг цаашдаа судлах явцад дэлхийн агаар мандалд нэвтрэн орж ирдэг тусгалын онцлог шинж, өнгөний ялгарал, гэрлийн унах хурд зэргийг сайтар шинжлэх зорилготой аж.
Өнгөрсөн 400 жилийн туршид өрнөсөн марс болон бусад гариг дээрх шуурганы гол хүчин зүйлс нь нартай холбоотой гэж зарим эрдэмтэд үздэг байна
No comments:
Post a Comment