Friday, March 25, 2011

Алдартнуудын ДНК-тай сансарт нисчээ

     Оросын "Союз ТМА-13" сансрын хөлөг Казахстаны Байконураас хөөрчээ. Хөлөг хоёр хоногийн дараа олон улсын экипажид холбогдоно. Оросын сансрын нисэгч Юрий Лончаков, НАСА-гийн нисэгч Майкл Финк болон Америкийн жуулчин нисэгч 
Гэрриот нар "Союз ТМА-13" хөлгөөр хөөрсөн юм. Майкл Финкийн өвөг Финландаас гаралтай. Санкт-Петербургт амьдарч байсан тул өөрийгөө "орос" гэж хэлэх үндэслэлтэй хэмээн ярьдаг аж. Түүнийг Байконурт индиан үндэстэн эхнэр нь гаргаж өгчээ. Тэд Нар, Сар, Од гэсэн гурван хүүхэдтэй.

Орос, Америкийн сансрын нисэгч олон улсын экипажид
үлдэх бол Гэрриот 10 хоногийн дараа сансарт ажиллаж байсан хуучин багтай эргэж ирнэ. Гэрриот багаасаа сансарт нисэх хоббитой бөгөөд компьютерийн тоглоомоор хөрөнгөжсөн. Тэрбээр сансарт нисэхийн тулд 30 сая ам.доллар төлсөн юм. Гэрриот сансарт хөөрөхдөө манай гаригийн алдартнуудын ДНК бүхий драйверыг авч явжээ. Түүний үзэж байгаагаар энэхүү ДНК дэлхийд ямар нэгэн аймшигт осол, гамшиг учирвал сансарт үлдэх ёстой аж

No comments:

Post a Comment