Thursday, March 17, 2011

Сар

Сар бол дэлхийн байгалийн дагуул: тойрог зам - дэлхийгээс 384,400 километр, диаметр - 3476 километр, жин - 7.35e22 кг
Хүмүүс сарыг эртнээс мэддэг байсан. Тэнгэрт нарны дараа орох гэрэлтэй объект. Гэвч сар өөрөө гэрэл цацруулдаггүй зөвхөн нарнаас туссан гэрлийг ойлгож гэрэлтдэг. Сар дэлхийг нэг удаа тойрох үед дэлхий, нар, сар гурвын хоорондох өнцөг өөрчлөгдөж байдаг. Сарыг одтой харьцуулан ажиглахад хоног тутам зүүн тийш тодорхой зайнд шилжсээр 27.3 хоногт дэлхийг нэг удаа тойрно.

Сар дэлхийд хамгийн ойр орших тэнгэрийн эрхэс учраас хамгийн сайн судлагдсан. Саранд дэлхийнх шиг нягт цөм байхгүй, дундаж нягт нь 3,3г/см бөгөөд энэ нь дэлхийнхээс бага юм. Саран дээр усны уур, агаар мандал байхгүй учраас тэнд салхи салхилах, үүл манан үүсэх, бороо цас орох солонго татах үзэгдэл байхгүй. Сар нь нам гүм ертөнц. Тэнд нарны цацрагийг сарниулах агааргүй тул өдөр шөнөгүй хар өнгөтэй, одод хэзээ ч харагдана. Нар гармагц өдөр, шингэмэгц шөнө болно.

Үүсэл. Сар яаж үүссэн тухай маш олон таамаглал байдгийн хамгийн их өргөн дэлгэрсэн нь дэлхийтэй мөргөлдсөн нэгэн гаригаас тасарч үлдсэн гэдэг таамаглал юм. Уг мөргөлдөөний улмаас дэлхийгээс нэлээд том хэсэг тасарч сансарт цацагдсан нь мэдээж. Дараа нь цацагдсан бодисын нэг хэсэг нь дэлхий дээр дахин унасан бол нөгөө хэсэг нь сансар луу таран явжээ. Тойрог замд үлдсэн хэсгүүд хоорондоо нэгдэж сарыг үүсгэжээ.

Сар дэлхийг тойрох үедээ тэнгэрийн мандал дээгүүр явах шугамыг цагаан зам гэнэ. Нартай харьцангуй сар дэлхийг нэг бүтэн тойрох хугацааг билгийн сар гэнэ. Билгийн сар нь 29.5 хоног байна. Билгийн сар нь дараалсан хоёр тэргэл буюу хоёр битүүний хоорондох хугацаа юм. Сарны өдөр болж буй талд температур +120*С, шөнө болж буй талд  –170*С хүрдэг. Сар агааргүй тул нарны туяа огт сулрахгүй ирэх ба амьд организмд хөнөөл бүхий нарны элдэв туяа, сансрын туяа чөлөөтэй нэвтэрнэ. Сар соронзон оронгүй, цэнэгт бөөмсийн бүслүүргүй нь тогтоогдсон.

Сарны гадарга. Саран дээр уул нуруу, тал хөндий байдгийг 17-р зууны эхээр эрдэмтэн Галилей илрүүлжээ. Гадаргын ихэнх хэсэг нь уулархаг хамгийн өндөр нь 9км хүрнэ. Сарны гадаргууд урт ба гүнээрээ өөр өөр ан цав их бий. Сарны цагираг хэлбэрт уулууд үүсэхэд сарны дотоодын ба гадны хүч аль аль нь үйлчилдэг. Сар нь өөрийн идэвхт үеэ дээр үед өнгөрөөсөн боловч түүнийг сөнөсөн ертөнц гэж үзэж арай болохгүй. Гадаргыг нь элээх ус салхи саран дээр байхгүй учир гадарга нь бараг өөрчлөгдөхгүй. Сарны цаад тал нь наад талаа бодвол тал хөндий, нам доор газар багатай, уулархаг болохыг тогтоожээ.

Сарны судалгаа. 1959 онд Зөвлөлтийн сансрын хөлөг Луна 2 саран дээр буусан. Үүнээс хойш 1969 оны 7-р сарын 20-ны өдөр АНУ-ын Apollo 10 хөлөг газардаж анх удаа хүн хөл тавьсан. Энэ нь дэлхийгээс өөр гариг дээр хүн буусан анхны тохиолдол байлаа. Хамгийн сүүлийн удаа саран дээр 1972 оны 12-р сард буусан.

No comments:

Post a Comment