Гаригуудын шинж чанар
Дэлхийтэй төстэй гаригууд
Буд, сугар, ангарагийг дэлхийтэй төстэй буюу дэлхийн бүлгийн гарагууд гэнэ. Эдгээрт бусад гарагаас ялгарах хоорондоо төстэй талууд их байгаа хэдий ч өөр хоорондоо бас олон шинж чанараар ялгаатай.
Аварга гаригууд
Бархасбодь, Санчир, Тэнгэрийн ван, Далай ван гаригууддыг аварга гаригууд буюу Бархасбадийн бүлгийн гаригууд гэнэ. Эдгээр гариг нилээд нийтлэг талуудтай.
Үүлэн бүрхүүл
Огторгуйн дурангаар ажиглах гэрэл зургийг авах зэрэгт аврага гаригуудад хөндлөн судлууд харагддаг. Масс ихтэй аврага гаригуудын үүлэн бүрхэвч ийм байдаг ажээ.
Цагираг бүслүүртэй
Аварга гаригууд бараг бүгдээрээ гадуураа цагираг бүслүүртэй. Тэдгээрийн дотроос Санчирын бүслүүр дуранд маш тод харагддаг. Санчираас авсан гэрэл зурагаас үзэхэд 65000 км гаруй өргөн, 1000м шахам зузаан энэ бүслүүр маш сийрэг жижиг хэсгүүдээс бүтэх бөгөөд өөр хоорондоо үл шүргэх олон давхаргаас тогтдог нь мэдэгджээ. Бархасбадийн 16-19 мянган км шахам өргөн, 1,5 км зузаан бүслүүр нь 7 цагийн хугацаанд гарагаа тойрон эргэдэг бол Тэнгэрийн ван гараг 10 гаруй цагирагаас тогтсон бүслүүртэй ажээ.
Маш хүйтэн
Аварга гаригууд нарнаас хол орших тул маш хүйтэн. Бархасбадийн дундаж температур -7Цельс, Санчирынх -178Цельс, Тэнгэрийн вангийнх -216Цельс, Далай вангийнх -214Цельс.
Соронзон чанар ихтэй
Аварга гаригуудын зарим нь хүчтэй соронзон чанартай. Тухайлбал дэлхийн соронзон оронтой жишихэд Бархасбадийн соронзон орон 20 дахин их, Санчирын соронзон орон 3 дахин их байна.
Шахагдалт ихтэй
Аварга гарагууд тэнхлэгээ тойрон хурдан эргэдгээсээ болж туйл талаасааа ихээхэн шахагдаж экватораараа цүлхийсэн байдаг.
Агаар мандлын бүтэц
Агаар мандлын бүтцэд Устөрөгч ба Гели зонхилж байна. Санчир, Тэнгэр ван гаригт ч устөрөгч ба гели элбэг ажээ.
Олон дагуултай
Олон дагуултай, тэдгээр нь өвөрмөц шинж чанартай. Бархасбадийн 16 дагуулын нэг болох Ганимед бол нарны аймгийн хамгийн том дагуул бөгөөд диаметр нь 5276 км байна. мөн “Ио” дагуул дээр хэд хэдэн галт уул дэлбэрч байгаа нь илэрсэн. Санчирын том дагуулын нэг Титан голлон азотоос тогтсон зузаан агаар бүрхүүлтэй ажээ. Далай вангийн 8 дагуулын хоёр нь огторгуйн дуранд харагддаг бол үлдсэн зургааг нь хиймэл дагуулын тусламжтай саяхан нээсэн юм.
No comments:
Post a Comment